09/22/2026 | Press release | Distributed by Public on 09/21/2026 19:34
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан "Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хэрэгжилтийн явцтай танилцах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэлээр хангах зорилгоор энэ сарын 18-ны өдөр Эрдэнэдалай суманд ажиллалаа.
Ажлын хүрээнд Эрдэнэдалай сумын ажлын хэсгийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл авч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч ажиллав.
Мөн хөтөлбөрт хамрагдаж буй 4 өрхөөр зочилж, өрхийн амьжиргаа, нөхцөл байдал, хөтөлбөрийн хэрэгжилт болон хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өглөө.
Түүнчлэн хөдөлмөрийн насны иргэдийн профайлын үнэлгээг хийж, суманд ажиллаж буй зөвлөхөд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр ханган, хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв.
Сум орон нутгийн нөхцөл байдал, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцсаны үндсэн дээр сумын ажлын хэсэгт хугацаатай зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтийн үр дүнг тооцон ажиллах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх үүрэг, чиглэл өгч ажиллалаа