Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 19:36

👩🏫🧑🏫“Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сургалт -2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр анги даан ажиллах бага боловсролын багш нар, нэгдүгээр[...]

‍‍"Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй" сургалт -2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр анги даан ажиллах бага боловсролын багш нар, нэгдүгээр ангид хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах хөгжим, биеийн тамирын багш нарыг бэлтгэх "Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй" сэдэвт 4 өдрийн сургалт эхэллээ. Сургалтыг Боловсролын газрын дарга Д.Бямбацогт нээж үг хэллээ. Сургалтад нийт 118 багш, сургалтын менежерүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалтын үр дүнд багш нар суралцагчийн эх хэл, бичиг үсэг, математик, байгаль, нийгмийн шинжлэх ухаан, биеийн тамир, сэтгэл зүйн эрүүл мэндийн суурь чадамжийг хөгжүүлэх арга зүй, өөрийгөө илэрхийлэх, удирдах, харилцах, бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах зэрэг ерөнхий чадамжийг хөгжүүлэх талаар нэгдсэн ойлголттой болж, сургалт үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга зүйн санаа, шийдэл боловсруулах юм. Сургалтыг үндэсний сургагч багш Боловсролын газрын бага боловсрол хариуцсан ахлах арга зүйч, үндэсний сургагч багш В.Ариунжаргал, орон нутгийн сургагч багш Боловсролын газрын хөгжмийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч Ж.Цэрэнханд, биeийн тамирын боловсрол хариуцсан ахлах арга зүйч Б.Батсайхан, Яруу сумын EБС-ийн сургалтын мeнeжeр Ө.Соёлцэцэг, Улиастай сумын EБ-ын ЧЭС-ийн бага боловсролын багш, МУ-ын зөвлөх багш О. Дуламсүрэн, Улиастай сумын EБ-ын 4-р сургуулийн бага боловсролын багш М.Мөнх-Эрдэнэ, Тэс сумын EБ-ын сургуулийн бага боловсролын багш Б.Бямбарагчаа, Тосонцэнгэл сумын EБ-ын 2-р сургуулийн бага боловсролын багш У.Лхагвасүрэн, Их-Уул сумын EБ-ын сургуулийн бага боловсролын багш Д.Цэрэндүзээ, Алдархаан сумын EБС-ийн бага боловсролын багш Х.Пүрэвжаргал, Түдэвтэй сумын EБС-ийн бага боловсролын багш Д.Анхзаяа нар хамтран зохион байгуулж байна. Нийт багш нартаа сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүсье

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 01:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]