08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/14/2026 03:25
Номт 1 дүгээр багт байрлах 100А байрны иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу өнөөдөр /2026.08.14/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр холбогдох албаны бүрэлдэхүүний хамт тус байрны нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Иргэдээс хэд хэдэн асуудал дээр гомдол саналаа илэрхийлсэн. Нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь авто замаас байр луу орж гарах орц, гарцны асуудал байгаа бол тус байрны урд үйл ажиллагаа явуулдаг "Луна" рестораны үйл ажиллагаа, түүний эргэн тойронд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой гомдол, байрны үерийн усны хаялагын асуудлыг хөндөж байв.
Дээрх нөхцөл байдалтай танилцаад аймгийн Засаг даргын зүгээс иргэдийг "Луна" рестораны хариуцсан албан тушаалтантай холбож, мэдээллээр хангаж ажиллав. Иргэдийн гомдолд дурдагдсан ресторантай холбоотой асуудалд анхаарал хандуулахыг "Луна" рестораны албан тушаалтанд даалгасан бол бизнес эрхлэгчдээ дэмжиж, тухайн үйлчилгээний газартай харилцан ойлголцолд хүрэхийг иргэдээс хүслээ.