Ministry of Foreign Affairs of Mongolia

08/25/2026 | Press release | Distributed by Public on 08/24/2026 20:51

МОНГОЛ, ЯПОНЫ ЦЭРГИЙН ИНЖЕНЕРҮҮД ЦЭРГИЙН БААЗ БАРЬЖ БАЙНА

Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши Монгол Японы цэргийн инженерүүдийн хамтарсан "Зам-2026" сургалт дадлагын явцтай танилцлаа.

Генерал Арай Масаёошид Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, Монгол Улсын гавьяат барилгачин, хурандаа Б.Энхбаяр "Зам-2026" сургалтын хоёрдугаар үе шат дадлагад суурилсан хэлбэрээр явагдаж байгааг онцолж, хоёр орны цэргийн инженерүүдийн эхлүүлээд байгаа НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз барих ажлын явц, үр дүнгийн талаар танилцууллаа.

Энэ үеэр генерал Арай Масаёоши "Зам" хамтарсан сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа дурдаад, сүүлийн 12 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлагад тулгуурлан, хоёр орны цэргийн инженерийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Япон Улсын Хуурай замын Өөрийгөө хамгаалах хүчний командлагч генерал Арай Масаёоши нар "Зам-2026" хамтарсан сургалт дадлагад оролцож буй хоёр орны цэргийн алба хаагчдад амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 25, 2026 at 02:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]