Ministry of Foreign Affairs of Mongolia

07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 18:40

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНД ОРЧНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ, ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдийн аялал, зугаалга нэмэгдэж, усны эх үүсвэр, ойн сан бүхий газарт хог хаягдал үүсэх эрсдэл ихэсдэгтэй холбогдуулан байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, усны эх үүсвэрийн хамгаалалтыг сайжруулах, иргэдийн байгаль хамгаалах ухамсар, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хог хаягдлын цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

Арга хэмжээнд тус хорооны хэсгийн ахлагч 3, иргэн 8, нийт 11 хүн оролцож, Өндөр хаан, Жаргалант ам, Цагаан чулуут, Гүнтийн амны усны эх үүсвэр, ойн сан бүхий газар болон аялал, амралтын бүсийг хамруулан ил задгай хаягдсан ахуйн болон бусад төрлийн хог хаягдлыг цэвэрлэж, цуглуулан зориулалтын цэгт хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

​Цэвэрлэгээний үеэр гол, горхи, булаг шандын эх, ойн сан бүхий газрын зах, авто замын дагуух болон баяр наадмын үеэр иргэд олноор зорчдог, амарч зугаалдаг бүсүүдэд хаягдсан хуванцар сав, шил, лааз, хүнсний сав баглаа боодол, нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг ахуйн хог хаягдлыг бүрэн түүж цэвэрлэн, нийт 2 тонн орчим хог хаягдлыг цуглуулж, зориулалтын хог хаягдал төвлөрүүлэх цэгт хүргүүлэв.

​Мөн цэвэрлэгээний ажлын үеэр иргэд, аялагчдад Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд заасан иргэний эрх, үүргийг сурталчлан таниулж, баяр наадмын үеэр үүссэн хог хаягдлаа зориулалтын сав, цэгт хаях, усны эх үүсвэр болон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг бохирдуулахгүй байх, аялал, амралтын дараа орчноо бүрэн цэвэрлэж хэвших талаар зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. Хураах

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 24, 2026 at 00:40 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]