07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 19:45
ҮЕР, УСНЫ ОСЛООС ХҮҮХДЭЭ ХАМГААЛЪЯ
Маргааш өдөр дулаахан ч ойрын өдрүүдэд аадар бороо, аянга цахилгаантай цаг агаар үргэлжлэх төлөвтэй байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөнө үү.
✅ Хүүхдээ гол, нуур, тогтоол ус, үерийн далан, шуудуу орчимд хараа хяналтгүй тоглуулахгүй байх
✅ Борооны дараа үерийн ус, урсгалтай зам, суваг шуудууг гатлуулахгүй байх
✅ Усанд зөвхөн насанд хүрэгчдийн байнгын хараа хяналттай оруулах
✅ Цаг агаарын сэрэмжлүүлэг, онцгой байдлын мэдээг тогтмол дагаж мөрдөх
✅ Аюултай нөхцөл байдал илэрвэл нэн даруй тухайн газраас холдож, 101 эсвэл 112 дугаарт мэдээлэх
☝️Хүүхдийн аюулгүй байдал - хүн бүрийн хариуцлага. Усны ослоос хамтдаа сэргийлье.