09/01/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 02:55
Налайх дүүргийн 8 дугаар хорооны 10 шарын 48-55 дугаар байрны орчимд гэрэлтүүлэг суурилуулах ажил эхэлж байна.
Тус ажлын хүрээнд нийт 30 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж, тухайн орчны гэрэлтүүлгийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Одоогоор Налайх дүүргийн Гэрэлтүүлэг, чимэглэлийн алба гэрэлтүүлгийн шонгийн суурь хийх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ажлыг 9 дүгээр сарын 4-ний өдөр дуусгаж, гэрэлтүүлгүүдийг асаахаар ажиллаж байна.
✨ Ингэснээр 48-55 дугаар байрны орчимд оройн цагаар гэрэлтүүлэгтэй болж, иргэдийн аюулгүй, ая тухтай орчин бүрдэх юм.