09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 07:38
АЛТАН НАМАР өглөөлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Намар бол байгаль дэлхий өнгө өнгийн гоёлоо өмсөж, хөдөлмөрийн үр шимээ хураан авдаг, элбэг дэлбэгийн улирал билээ. Энэ сайхан улирлын онцлогийг хүүхдүүддээ таниулж, байгаль дэлхийгээ хайрлах, хөдөлмөрч зан чанарыг төлөвшүүлэх, уламжлалт ёс заншил, ахуй соёлоо танин мэдэх, хамтран оролцох боломжийг олгох нь бидний "Алтан намар" өглөөлгийн гол зорилго юм