Ministry of Foreign Affairs of Mongolia

09/19/2026 | Press release | Distributed by Public on 09/19/2026 02:28

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XIV ХУРАЛДААН

Хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 93,0%-ийн ирцтэй хуралдаж

1. Сумын хог хаягдал зохицуулах 2026-2028 оны ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулав.

2. Бичил уул уурхай эрхлэхэд нийцсэн дүгнэлт гарсан Зөөлөн багийн нутагт хамаарах Хавтгай уул нэртэй газрын 14,4 га талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргаж холбогдох газруудад уламжлахаар шийдвэрлэв.

3. Зарим газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж Эрдэнэнаваан Уул, Тарианы хөл нэртэй газруудыг орон нутгийн хамгаалалтад авахаар шийдвэрлэв.

4. Орон нутгийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж батлав.

5. Хайгуулын сонгон шалгаруулалтын талбайгаас Мөрөн суманд хамаарах хэсгийг хасуулах саналыг хэлэлцээд аймгийн Засаг даргад уламжилахаар шийдвэрлэв.

6. Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороо, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн баталсан тогтоолыг шинэчлэн батлав.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 19, 2026 at 08:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]