Ministry of Foreign Affairs of Mongolia

07/04/2025 | Press release | Distributed by Public on 07/03/2025 21:36

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ХАБ МЭРГЭЖИЛТЭН, ХӨДӨЛМӨРИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД ХАБ_МЭРГЭЖИЛТЭН, ХӨДӨЛМӨРИЙН УЛСЫН БАЙЦААГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байна.

2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгдсэний 109 нь буюу 13.4% Өмнөговь аймагт бүртгэгдсэн. Жил бүхэн энэ тоо нэмэгдэж байна. ❗️❗️

Үйлдвэрийн ослын 45 % нь уул уурхайн, 37 % нь автотээврийн салбарт тус тус бүртгэгдсэн. Осол гэмтлийн зэргээр судлахад хөнгөн_44, хүнд_45, нас барсан 20 осол бүртгэгдэж нийт ослын 23 6 %_ийг ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ эзэлж байна.

Гэр бүлд нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн засаг, амьдралын чанар буурдаг.

Улсын хэмжээнд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс шалтгаалж нэг жилд 127 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирсан байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 17 хувь буюу 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг. Энэ тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байгааг салбарын яамны судалгаа харуулж байна..

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын тогтолцоо иргэн, ажил олгогч даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй, ослоос урьдчилан сэргийлдэггүй. ✅Даатгалын тогтолцоотойгоо уяж, ослоос урьдчилан сэргийлдэг, нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэн хугацаанд авдаг байх, бодлогын уялдаатай байдлыг хангана. МУ_д 2008 онд ХАБЭА_ тухай хууль анх батлагдан мөрдөж байгаа бөгөөд 2025 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, эрхзүйн шинэчлэлээ хийхээр ГБХНХЯ_.наас ажиллаж байна. ✅2026 онд хуулийн хэрэгжилтийг хангуулан, тогтолцооны шинэчлэл хийж, 2027-2028 Үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх он жилүүд байна гэдгийг Салбарын сайд онцоллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 04, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 04, 2025 at 03:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io