President of Mongolia

07/15/2025 | Press release | Distributed by Public on 07/14/2025 22:16

Чех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

2025/07/15 12:10:04

Чех Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

"Монгол Улсын Үндэсний баярыг тохиолдуулан Танд болон танай сайхан орны иргэдэд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Манай оронд энэ оны хавар хийсэн Таны айлчлал, бидний уулзалтыг нандигнан дурсаж байна. Бидний яриа хэлэлцээ харилцаа өндөр түвшинд хүрснийг бататгаж, хоёр орны ард түмний эрх ашгийн төлөө бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх эрмэлзлийг нотолсон билээ.

Таны өндөр хариуцлагатай ажилд амжилт, Монголын ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

President of Mongolia published this content on July 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 15, 2025 at 04:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io