08/03/2026 | Press release | Distributed by Public on 08/02/2026 21:17
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 20-21-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Билэг: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 2-157 гарааш дугаартай "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын жолооч Н.Мэндбаярт маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье, зан харилцаа сайтай, иргэдээ мэдээллээр хангаж, найрсаг сайхан үйлчилж байгаад талархаж байна.
Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Саруул М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-101 гарааш дугаартай "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын жолооч Ганзориг автобусанд бие нь өвдсөн охинд минь анхны тусламж маш сайн үзүүлсэнд баярлалаа.
Иргэний санал: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэд: Ч:28 (Сэлх-7 Буудал), Ч:29А (Сэлбэ-Чингис зочид буудал-Зүүн 4 зам) чиглэлүүдийг хуучин чиглэлээр явуулах шаардлагатай байна.
Шийдвэрлэлт: Ч:29А болон Ч:28 чиглэлүүдийг иргэдээс ирүүлсэн төв замын түгжрээнд оруулахгүйгээр богино эргүүлэх хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн тул буцааж өөрчлөх боломжгүй байна.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Амартунгалаг: Хүнсний 4-р дэлгүүрээс буудал хэтэрч хүн авсан. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна.
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.А-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Оюун: Саппоро дээр буух гэхэд жолооч гэнэт тоормослоод, намайг унагасан. Гомдолтой арга хэмжээ тооцож хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-042 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг сургалтад суулгахаар болов.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Туул: Баянмонгол хороолол дээр буудал хэтэрч хол зогсож, явдал дундаа намайг суулгасан. Жолооч маш хурдтай, уралдаж явсан.
Шийдвэрлэлт: "Эрдэм транс" ХХК-ийн 13-185 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг сургалтад суулгахаар болов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Цэцгээ: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-013 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Нямаа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-097 гарааш дугаартай автобусны жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Маш их гомдолтой. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Оюунтөгс: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-133 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Идэр: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-097 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Мөнхбаатар: Ч:20А (Баянхошуу-Өнөрхороолол) чиглэлд явж байсан 6-012 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан.
Шийдвэрлэлт: "Автобус нэгдэл" ХХК-ийн жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Хишигням: 1-131 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч өглөө 08:00 цагийн үед 5 буудал дээр зогсоогүй, хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-131 гарааш дугаартай автобусны жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Х:13 (Малбордох-5шар) чиглэлд явж байсан 3-225 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гарын оролцоотой утсаар ярьсан.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр гурав" ОНӨААТҮГ-ын 3-225 гарааш дугаартай автобусны жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Нийтийн хэв журмын хамгаалах албаны цагдаа Б.Бадар-Ууган: Баянмонгол хорооллоос автобусаа андуурч суугаад жолооч олны өмнө хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын 25-133 гарааш дугаартай автобусны жолоочийг сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Янжмаа: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-117 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын жолоочийг зан харилцааны сургалтад хамруулахаар болов.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Даваа: Д:4 (Хайрханы эцэс- Цамбагарав) чиглэлд явж байсан 33-032 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь цагийн хуваарь баримтлаагүй. Арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: "Эс энд эй транс" ХХК-ийн жолоочид сануулах арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Энхзаяа: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлийн 01-161 гарааш дугаартай автобусны жолооч ''Офицеруудын ордон'' зогсоол дээр зогсоогүй, хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-д байгууллагын дотоод журмын дагуу сануулах арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Ганцэцэг: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 02-211 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч огцом тоормос гишгээд мал ачсан юм шиг явж байна.
Шийдвэрлэлт: 2-211 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэг шалгахад суудлын жижиг тэрэг урдуур орж огцом тоормос гишгэх шаардлага гарсан байна.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Амгалан: М:3 (Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай) чиглэлийн 15-100 гарааш дугаартай автобусны жолооч ''120 мянгат'' зогсоол дээр зогсоогүй, хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-100 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П-т байгууллагын дотоод журмын дагуу сануулах арга хэмжээ авсан.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ариунаа: Ч:26 чиглэлийн 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жуковын музейн зогсоол дээр буулгахгүй Монгол кино үйлдвэрийн зогсоол дээр буулгасан. Гомдолтой арга хэмжээ авч хариу заавал мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: "Зорчигч тээвэр нэг" ОНӨААТҮГ-ын 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-д байгууллагын дотоод журмын дагуу сануулах арга хэмжээ авсан.