08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 20:23
COP17: Монгол Улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурлыг зохион байгуулж буй энэ цаг үед манай улс цөлжилтийн шинэчлэгдсэн Үндэсний атласаа танилцуулж, Конвенцын тайлангаа боловсруулж дуусаад байна.
Энэхүү атласыг 1991-2025 оны урт хугацааны мэдээлэлд тулгуурлаж, газрын ажиглалт, дэлхийн болон бүс нутгийн өгөгдөл, зайнаас тандан судалгаа, орчин үеийн орон зайн шинжилгээ, загварчлалын аргыг хослуулан боловсруулсан ба энэ нь өнгөрсөн өөрчлөлтийг баримтжуулаад зогсохгүй цаашдын эрсдэл, хандлагыг үнэлэх шинжлэх ухааны суурь болж байна.