08/31/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 02:09
Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг 2026-2027 оны хичээлийн шинэ жил маргааш эхлэх гэж буйтай холбогдуулан зохион байгуулсан бөгөөд зөвлөгөөнөөр дүүрэг дэх боловсролын салбарынхан болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОНӨТҮГ-ын удирдлагууд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил буюу засвар үйлчилгээ, сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдал, мөн хүүхэд хөгжлийн чиглэлээр явуулах сургалт, нэмэлт хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД:
Боловсролын салбар буюу цэцэрлэгт 655 үндсэн, 586 туслах багш, ЕБС-д нийт 3917 багш ажилтан ажиллахаас 2867 нь үндсэн багш байна. Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт:
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах Шуурхай арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 сургууль, 15 цэцэрлэгийн дулаалга, сантехникийн их засвар болон бусад ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 2026 онд нийслэл болон дүүргийн ТХО-аар 2 сургууль, 8 цэцэрлэгийн сантехникийн их засвар, 1 цэцэрлэгийн фасад дулаалга, 3 цэцэрлэгт зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмж, мөн 3 цэцэрлэгийн сүлжээний утас, шалны халаалт гадна тохижилтын ажлыг хийж бэлтгэл ажлыг хангалаа. Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд: