09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 01:17
Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн Дэлхийн банкны хувийн секторын асуудал хариуцсан шинжээч хатагтай Вэнтин, зөвлөх М.Халиун нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын өрсөлдөөний эрх зүйн орчны шинэчлэл, тэр дундаа Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүрээнд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа үзүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
Өнөөгийн олон улсын эдийн засгийн харилцаанд зах зээлийн нээлттэй, шударга өрсөлдөөнийг хангах эрх зүйн орчин нь гадаадын хөрөнгө оруулалт, үндэстэн дамнасан компанийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна. Иймд Монгол Улсын өрсөлдөөний хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчим, сайн туршлагатай уялдуулан шинэчлэх, зах зээлд оролцогчдод тэгш боломж бүрдүүлэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцоллоо.
Энэ хүрээнд өрсөлдөөний хуулийн хэрэгжилт, зохицуулалтын үр нөлөөг сайжруулахын зэрэгцээ зах зээлийн төвлөрөл, давамгай байдал, өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын эрх зүйн болон сайн туршлагыг нутагшуулах асуудал чухал болохыг талууд тэмдэглэв.
Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн зохицуулалттай Өрсөлдөөний тухай хуулийн уялдааг хангах, эдийн засгийн эрх чөлөө, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн эрх зүйн цогц орчныг бүрдүүлэх шаардлагын талаар байр сууриа солилцов.
Хуулийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүний нөөцийн мэргэшил, байгууллагын чадавх чухал тул Монополын эсрэг газрын албан хаагчдыг мэргэшүүлэх, сургалт, чадавхжуулах хөтөлбөрт хамруулах, олон улсын туршлага судлуулах чиглэлээр Дэлхийн банкны дэмжлэгийг авах боломжийг мөн хэлэлцлээ.