Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 21:31

УЛСЫН ЗААН Д.АНАР ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI НААДМЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ ХҮРТЛЭЭ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Чолпон-Ата хотын "Газпром" ордонд зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хөтөлбөрт монгол үндэсний бөхийн төрөл шинээр багтлаа. Уг барилдаан 09 дүгээр сарын 01-ний өдөр болж, 13 орны тамирчин өрсөлдөв. Наадмын үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Анар өрсөлдөгч бүрээ дараалан давж, аваргын төлөө ОХУ-ын бөх Мөнгөн-Эртине Күүлэртэй барилдан ялснаар эх орондоо алт авчирлаа. Шөвгийн дөрөвт БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар шалгарчээ. Улсын заан Д.Анар ийнхүү Монголын багийн салхийг хагалж, үндэсний бөхийн төрөлдөө түрүүлсэн нь манай улсын баг тамирчдын хувьд тус наадмын түүхэн дэх 5 дахь алтан медаль болж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 03:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]