09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 21:52
Замын-Үүд сумын Ахмадын хорооноос санаачлан зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд Жаргалант багийн Ахмадын баярыг угтсан өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тус үйл ажиллагааны зорилго нь "Ахмад настны идэвхитэй насжилтыг дэмжих" үйлчилгээг ахмадад хүргэх төслийг хэрэгжүүлэх зориоготой. Арга хэмжээнд "Борхойн наран" өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Баярмаа, өмгөөлөгч Д.Энхтуяа нар эрүүл мэнд, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олголоо.
Өдөрлөгийн хүрээнд шагайн харваа, дартс, шатар, даам, хөзөрийн тэмцээн зохион байгуулагдаж ахмадууд идэвхитэй оролцлоо.