Ministry of Foreign Affairs of Mongolia

12/21/2025 | Press release | Distributed by Public on 12/21/2025 19:07

ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хамтран баталсан. Үзэл баримтлал шинэчлэн батлагдсантай холбогдуулан ГЗБГЗЗЕГ-аас Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт:

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд буюу эрх ашиг нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, инженерүүдийн төлөөлөл, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны төлөөлөл,

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн ГХБХБГ-ын албан хаагчид, сумын Засаг дарга, газрын даамал нарын нийт 70 гаруй албан хаагчид оролцлоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 21, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 22, 2025 at 01:07 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]