Ministry of Foreign Affairs of Mongolia

01/21/2026 | Press release | Distributed by Public on 01/21/2026 19:18

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭГДСЭН СУРГАЛТ-УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Сумын удирдах албан тушаалтны манлайлал, чадавхийг сайжруулж, ёс зүй-хариуцлагыг дээшлүүлэх замаар Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө, аймгийн дунд хугацааны бодлого хөтөлбөрүүд, хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан зорилго, зорилтыг орон нутгийн түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор 27 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга, Багийн дарга нарын нэгдсэн сургалт, уулзалтыг Зуунмод хотноо зохион байгуулж байна. Сургалт-уулзалтын хүрээнд: - Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр "2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 онд анхаарах асуудал" - Аймгийн ЗДТГ-ын дарга, ТАЗ-ийн Төв аймаг дахь Салбар зөвлөлийн дарга С.Цогбаяр "Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал" - Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Батцэцэг "Нутгийн өөрөө удирдах байгууллага болон гүйцэтгэх засаглалын хамтын ажиллагаа, анхаарах асуудал" - Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнхгэрэл "Засаглалын бодлогын уялдаа, үр дүн, анхаарах асуудал" - Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Доржпүрэв "Хууль, эрх зүйн салбарын хүрээнд 2026 онд баримтлах бодлого, анхаарах асуудал" - Төв аймаг дахь Тагнуулын хэлтэс "Төрийн нууцын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нь" сэдвээр мэдээлэл хийлээ. Сургалтын хоёрдугаар хагаст: - Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Уянга "Салбарын хэмжээнд баримталж буй бодлогын баримт бичгүүд, анхаарах асуудлууд" - Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн "Хөдөө аж ахуйн салбарын 2025 онд хэрэгжүүлсэн ажил, 2026 онд анхаарах асуудлууд" - Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Насанжаргал "Газрын харилцааны талаар 2026 онд анхаарах асуудал" - Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт "2026 онд төсөв, санхүүгийн талаар анхаарах асуудал" - Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга А.Амарбаясгалан "Орон нутагт хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь" - Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Т.Хуягбаатар "Хяналт, шинжилгээ үнэлгээний арга зүй, 2026 онд анхаарах асуудал" - Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг "Нийгмийн салбарт баримтлах бодлого, арга хэмжээ, 2026 онд анхаарах асуудал" - Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Мөнхтуул "Боловсролын салбарын өнөөгийн байдал, 2026 онд анхаарах асуудлууд" - Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуул "Эрүүл мэндийн салбарын 2025 онд хийсэн онцлог ажил, үндсэн үзүүлэлт, цаашид анхаарах асуудал" - Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь, Батсүмбэр сумын Засаг дарга А.Эрдэнэбат, Баянчандмань сумын Засаг дарга А.Ууганбилэг, Цээл сумын Засаг дарга С.Цагаанбаатар, Эрдэнэсант сумын Засаг дарга Ө.Машбаяр нар "Сумын сайн туршлага /Асуудал- Шийдэл/ сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 22, 2026 at 01:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]