Ministry of Foreign Affairs of Mongolia

09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 03:50

2026-2027 хичээлийн жилийн зорилго,зорилт

Энэхүү зорилгыг хангах чиглэлээр дараах зорилтыг хэрэгжүүлнэ

1. Суралцагчдын сурлагын ахиц, хөгжил, төлөвшлийг дэмжих.

2. Pearson болон Eduten хөтөлбөрийг 1 дүгээр ангийн шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан, сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлж, чанартай хэрэгжүүлэх.

3. Сургалтын орчин, сургалтын хэрэглэгдэхүүн болон цахим орчныг хөгжүүлж, суралцах үйл ажиллагааг дэмжсэн хүртээмжтэй орчин бүрдүүлэх.

4. Багш нарын монгол хэлний мэдлэг, харилцаа, бичиг үсгийн болон мэргэжлийн хэлний ур чадварыг дээшлүүлэх.

5. Хос хэлний сургалтын хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлж, суралцагчдын эх хэл болон монгол хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэх.

6. Багш нарын дижитал технологи, хиймэл оюун ухааныг сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах чадварыг дээшлүүлж, орчин үеийн сургалтын арга зүйг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх; багш бүр шинэ арга зүйг туршин хэрэгжүүлж, үр дүн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх.

7. Сургуульд суурилсан багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжиж, багшийн чадамжийг дээшлүүлэх; мэргэжлийн бүлэг, судалгаат хичээл, туршлага солилцох, зөвлөн туслах үйл ажиллагаанд тулгуурлан багшийн хөгжлийг тасралтгүй дэмжих.

8. Ялгаатай хэрэгцээтэй суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг өргөжүүлж, чанартай боловсрол эзэмших боломж, хүртээмжийг нэмэгдүүлэх.

9. Хүүхдийн унших, ойлгох чадварыг хөгжүүлэх, авьяас, сонирхлыг дэмжих үйл ажиллагааг олон талын оролцоонд тулгуурлан тасралтгүй, үр дүнтэй зохион байгуулах.

10. Байгууллагын дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгож, үйл ажиллагааны үр дүн, хариуцлагыг дээшлүүлэх.

11. Албан хаагчдын ажиллах нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчныг бүрдүүлэх.

12. Эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, суралцагчийн хөгжил, боловсролын чанарыг дээшлүүлэхэд хамтын оролцоог бэхжүүлэх.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 17, 2026 at 09:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]