09/22/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 00:09
Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Соёл-Эрдэнэ нар удирдан зохион байгуулан албан хаагчдын тулгамдсан асуудалд хариулан хэлэлцэн ажиллалаа.
Уг сургалт нь дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан. Үүнд:
1.Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл: Нийгмийн даатгалын Ерөнхий хууль болон тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд.
2. Нийгмийн даатгалын байгууллагын цахимжилт системийн хэрэглээ.
3. Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх нь
4.Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага- MNS 7068:2025 стандартын хэрэгжилт
5.Архив, албан хэрэг хөтлөлт болон стандарт баримт бичиг боловсруулахад анхаарах асуудал
Сургалтад Багахангай дүүргийн Нийгмийн даатгалын газрын 5 албан хаагч, Налайх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 13 албан хаагч бүрэн хамрагдав.