Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 20:35

АЙРАГ СУМАНД ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Айраг сумын Засаг даргын 2026 оны А/126 тоот захирамжийг үндэслэн дээр дурдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа 2026 оны 09-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдана.

Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана. Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана./

3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/

Газрын байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг газрын биржийн цахим систем https://mle.mn -ээр орж авна уу.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 02, 2026 at 02:36 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]