09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 03:50
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 40 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа намрын номын баярын үйл ажиллагааны хүрээнд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч У.Будын "Эрхэлнэ дээ" хүүхдийн номын нээлтийг зохион байгууллаа.
Номын нээлтийн үеэр яруу найрагч У.Будын уран бүтээлийн үзэсгэлэн, нутгийн зохиолчдын номын үзэсгэлэн, "Эрхэлнэ дээ" номын үзэсгэлэн худалдаа, шүлэг яруу найргийн "Open mic", "Азтай уншигч" номын сугалаа зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Уулзалтад ЕБС-ийн бага ангийн сурагчид оролцож уншигч зохиолчдын хооронд сонирхолтой яриа өрнүүлж өөрийн шүлэг зохиолоосоо уншиж сонирхууллаа.
Уншигч зохиолчдын уулзалтад оролцож хүндэтгэл үзүүлсэн ИТХ-ын дарга Я.Эрдэнэбат болон ИТХ-ын ажлын алба, хамтран ажилласан ЕБС-ийн номын санч М.Жавзандулам, нийгмийн ажилтан Будсүрэн сэтгэл зүйч Соёлын төвийн дэргэдэх "Талын цуурай" бүжгийн дугуйлангийн сурагчдадаа талархлаа илэрхийлье