Ministry of Foreign Affairs of Mongolia

09/15/2025 | Press release | Distributed by Public on 09/15/2025 20:41

THE OLDER ATHLETES OF THE 'HOLY FLOWER' CLUB OF THE CENTRAL PROVINCE HAVE SUCCESSFULLY PARTICIPATED IN THE MALE COMPETITION IN JEJU, KOREA.

Төв аймгийн гроундгольфийн "ХОЛЫН ЦЭЦ" клубын тэргүүн Д Батбаяр 2024 онд Япон улсын Юрихама-д зохион байгуулагдсан гроундгольфын ОУ- ын тэмцээний үеэр хамтран ажиллах санамж бичигт Солонгос улсын Жэжү ийн гроундгольфын холбоотой гарын үсэг зурсны дагуу 2025 оны 9 сарын 3 -6 нд гроундгольфийн нөхөрсөг тэмцээнд Төв аймгийн 23, Улаанбаатар хотын 17 ахмад тамирчин, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй явж амжилттай оролцоод ирлээ. Нөхөрсөг тэмцээнийг 4 ээлжээр 32 үүрэнд тоглож Солонгос улсын Жэжү -ийн тамирчид, Монгол улсаас оролцож буй тамирчдийг тус тусад нь байр эзлүүлэхэд, Монголын тамирчдаас: 1- р байрт 75 оноогоор Төв аймгийн М Мэндсүрэн, 2- р байрт 76 оноогоор Төв аймгийн Д Үзмээ 3- р байрт 78 оноогоор Төв аймгийн А Ням Од нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнагдлаа. Нөхөрсөг тэмцээнээс тэмцээний зохион байгуулалт, шүүлт, онооны нэгтгэл зэргээс туршлага судалж, санамж бичгийн дагуу 2026 онд Төв аймагтаа нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

НБТ-ын арга зүйч : Л.Хишигдэлгэр

Холбоо барих утас: 88222479

Цахим шуудан:[email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2025 at 02:41 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]