12/21/2025 | Press release | Distributed by Public on 12/22/2025 02:29
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, алдарт барилгачин А.Зайтины нэрэмжит Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн боловсролын сургууль нь 1965 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1965 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №160-177 тогтоолоор Баян-Өлгий аймгийн "Барилгын Техник Мэргэжлийн Сургууль" нэртэйгээр анх байгуулагдаж, 1965 оны 10-р сарын 25-нд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж, хичээллэж эхэлсэн түүхтэй. 1990 оноос зах зээлийн нийгмийн хөгжил дэвшлийн шаардлагын дагуу мэргэжлийн бүтэц өөрчлөгдөж, олон төрлийн шинэ мэргэжил эзэмшүүлэх хэрэгцээ буй болсноор Монгол Улсын ШинжБоловсролын сайдын 1991 оны №284 тоот тушаалаар Барилгын Техник Мэргэжлийн Сургуулийг "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв" болгон өөрчлөн зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №109 тоот тогтоолоор МСҮТ-ийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт барилгачин Арений Зайтины нэрэмжит болгосон байна. 2025-2026 оны хичээлийн жилд 700??? суралцагч, 75 багш, 47 ажилтан ажиллагсад, нийт 122 албан хаагчтайгаар сургалтын үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Тус сургуульд магистр зэрэгтэй 22, бакалавр 74, тэргүүлэх зэрэгтэй 8, заах аргач зэрэгтэй 39 багш ажилладаг. Сургуулийн зүгээс багш, ажилтны ажлын байран дээрх хөгжил, нийгмийн асуудал, суралцагчдын хөгжилд онцгой анхаарал хандуулан ажилласаар ирсэн. Мэргэжлийн сургуулийн хөдөлгөх гол хүчин зүйл нь мэргэжлийн чадварлаг багш. Бид багш нарын ур чадварыг дээшүүлэх, мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн багш нар дараах амжилтыг үзүүлээд байна. 2024 оны 5-р сарын 12-ны өдөр Завхан аймгийн Үсчин, гоо засалчдын холбооноос зохион байгуулсан баруун бүсийн аварга шалгаруулах үсчин гоо засалч, хумс урлалын тэмцээнд үсчний багш Ө.Бейбит нийт 3-н төрлөөр оролцон, Эрэгтэй "Side part" төрлөөр 3-р байр, "Classic fade"төрлөөр 3-р байр, бэлтгэсэн шавь Х.Толганбек Эрэгтэй "Side part" төрлөөр ТУСГАЙ байр тус тус эзлэв. - Барилгын Политехникийн коллежийн нэрэмжит "НИЙГМИЙН УХААНЫ УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД"-д түүх, нийгмийн багш А.Еркежан сургуулиа төлөөлөн оролцож, 2-р байр эзлэн МӨНГӨН медиалиар энгэрээ мялаав. - "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Баян-Өлгий аймгийн хоол үйлдвэрлэгч, тогооч нар болон хувь хүмүүсийн дунд зохион байгуулсан "Орон нутгийн брэнд хоолны үзэсгэлэн 2023" уралдаанд тус сургуулийн тогоочийн мэргэжлийн багш нар казах үндэстний хоолоороо оролцож, 2-р байранд орж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.. - Тус сургуулийн үсчний багш Ө.Бейбит нь 2025 оны 04-р сард Бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулсан Олон улсын "International Body Art" ур чадварын уралдааны "Classic" үс хэлбэржүүлэлт онлайн төрөлд Мастер Гран При шагнал хүртсэн. - 2025 оны 05-р сард "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гагнуурын багш нарын ур чадвар"-ын уралдаанд Сантехник гагнуурын багш Х.Нурболат тусгай байр эзэллээ. - 2024 оны 12-р сард "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын засал чимэглэлийн багш нарын ур чадвар"-ын уралдаанд БӨМ-ийн багш А.Хумарбек тусгай байр эзэллээ. - Тус сургуулийн Гоо заслын багш Б.Гүлжанат 2024 оны 12 дугаар сард БНСУ-ын Дэгү хотноо зохион байгуулсан Ази Номхон далайн бүсийн орнуудын "Хөгшрөлтийн эсрэг" чуулга уулзалт, сургалтад хамрагдаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн. - Авто засварчин мэргэжлийн багш С.Байболатын бэлтгэсэн шавь Ж.Смайл Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Автомашин засварчин мэргэжлийн ур чадвар"-ын уралдаанд тусгай байр эзэлсэн. Мэргэжлийн боловсролын сургуулийн багш суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэхээр багш суралцагчдын дунд дараах тэмцээн уралдааны амжилттай зохион байгуулан ажиллаж байна. 2022 онд тус сургуулийн багш нарын дунд зохион байгуулсан инноваци шингээсэн шилдэг бүтээлийн уралдаанд сантехник гагнуурын багш Ж.Сайтын уурын зуух нь шалгарлаа. Уг уурын зуухны онцлог нь өвлийн улиралд хөлдсөн бохир цэвэр усны шугамыг гэсгээх зориулалттай, хэрэглэсэн хуучин маслогаар ажилладаг ба 3л маслогаар 30 минут тасралтгүй ажиллаж, 15л усыг уур болгон гаргаж, 4-6 АТА хүртэл даралт гаргадаг. Байгальд ямар нэгэн хор нөлөөгүй, утаа гарахгүй. Хуучин хөлдсөн шугамыг дугуй шатааж гэсгээдэг дугуйгаас хорт утаа гардаг байсан бол одоо энэ уурын зуухаар бүрэн гэсгээх онцлогтой. Ашигт үйлийн коэффициент 95%-тай. Уг уурын зуухны патент авахаар ажиллаж байна. Мөн сургуулийн нэрийн бүтээгдэхүүн бий болгох уралдааныг мэргэжлийн багш нарын дунд 2024 оны 5 дугаар сард зохион байгуулсан. Энэхүү уралдаанд барилгын мужаан мэргэжлийн багш нарын хийсэн "Суралцагчийн ширээ сандал" шилдэг бүтээлээр шалгарлаа. Уг загварын дагуу барилгын мужаан, гагнуур, сантехник мэргэжлийн багш нар хамтран 125 ширхэг ширээ, 200 ширхэг сандлыг шинээр үйлдвэрлэн, 2024 оны 9 дүгээр сарын 01-нд хүлээлгэн өглөө. Сургалтын орчин: Нийт 440 суудалтай хичээлийн 1 байр, биеийн тамирын заал, 180 оюутны хүлээн авах 3 давхар дотуур байр, 40 суудалтай лекцийн танхим, 14 онолын хичээлийн кабинет, 16 дадлагын газар, 10-15 компьютер бүхий компьютерын 2 лаборатори, 9800 номын фондтой номын сан, 25 суудалтай уншлагын танхим, 0.4 га талбай бүхий Газар тариалан-фермерийн талбайд тус тус дадлага сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Дадлагын газруудын барилга, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслүүдийг шинэчилж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор төвлөрсөн хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэг, болон сургуулийн жил бүрийн төсөвт тусгах асуудлуудыг үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд сургалтын материаллаг орчин үлэмж сайжирч байна. Үүнд: 2012 онд ММСС-ын хөрөнгө оруулалтаар барилгын сантехник(178.783.7 мян.төг), барилгын цахилгаан(176.240.4 мян.төг), гагнуур(300.768.8 мян.төг) -ын дадлагын газруудыг шинэчлэн байгуулсан. 2013 онд Оюу толгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар хэв хашмал-бетоны (72.004.0 мян.төг)-ний тоног төхөөрөмжүүдийг авсан. 2014 онд Хөдөлмөрийн яамны 150.0 сая төгрөгийн санхүүжилтээр сургуулийн ширээ сандал ,тавилгыг шинэчилсэн. Өөрийн хүчин чадлаар 2012-2013 онд барилгын дадлагын газар, шугаманд холбогдсон нийтийн бие засах газрыг шинээр байгуулж, 4 анги танхим бүхий өргөтгөл барьсан болно. 2013-2014 онд ШХА-ын санхүүжилтээр зам-замын ажилтны мэргэжлийн төхөөрөмж (198.000.000 мян.төг/-ийг тус тус шинээр байгуулсан. 2022 онд Турк улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага ТИКА төслөөс мужааны мэргэжлийн дадлагын газарт 67,459,046,40 өртөг бүхий мужааны тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. 2024 онд сургуулийн өөрийн орлогоор 43 сая төгрөгийн бүрдүүлэн, сургуульд нэн шаардлагатай техник хэрэгслээр ханган ажиллаж байна. Гадаад, дотоод харилцаа: Тус сургууль нь гадаадын болон дотоодын аж ахуй нэгж, мэргэжлийн боловсролын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Үүний үр дүнд - 2024 оны 6 дугаар сард тус сургуулийн 7 багш Солонгос улсын Дэгү хотын Сусон их сургууль болон техникийн коллежийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн - Оросын Холбооны улсын Горныи-Алтай хотын Политехникийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулж, 2 удаа багш нар тус сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн бөгөөд багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. - 2025 оны 3-р сарын 10-14-ний өдрүүдэд тус сургуулийн захирал Х.Раушанаар ахлуулсан 8 багш БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Хөхтогай мужийн МСҮТ, Алтай аймгийн МСҮТ, Алтай аймгийн Политехникийн коллеж, Буралтогай мужийн МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Мөн гадаадын зарим сургуулиуд болон дотоодын олон аж ахуйн нэгж, байгууллагатай нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнд: • ОХУ-ын Горный-Алтай хотын Политехникийн коллеж • БНСУ-ын хөрөнгө оруулалттай Хүрээ дээд сургууль • ОХУ-ын Алтайн БНУ-ын Политехник коллеж • БНХАУ-ын Алтай аймгийн МСҮТ • Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага • Аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын сургуулиуд Цаашдын хөгжлийн бодлого: Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуулийн 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд 1. Менежментийн чадамжийг хөгжүүлж, бэхжүүлнэ. 2. Сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлнэ. 3. Нийгмийн түншлэлийн хүрээг өргөжүүлнэ. 4. Хүний нөөцийг хөгжүүлж, чадамжийг дээшлүүлнэ. 5. Үр дүнд суурилсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлнэ. 6. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар зах зээлд эзлэх өрсөлдөх чадавхыг өсгөнө 7. Суралцагчдын хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээг нэмэгдүүлнэ гэсэн 7 зорилгын хүрээнд 15 зорилт дэвшүүлэн, 102 үйл ажиллагааг төлөвлөн 2024 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийгмийн түншлэл Тус сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалсан судалгаагаар тус сургууль төгсөгчдийн 70% нь ажлын байраар хангагдсан байна. Зэвсэгт хүчний 340 дүгээр ангитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр барилгын өрөг угсрагч мэргэжлээр 23, хүнд машин механизмын операторчин, засал чимэглэлчин мэргэжлээр 22, автомашины засварчин мэргэжлээр 28 буюу нийтдээ 73 ажилчин, ахлагч, байлдагчдад богино хугацааны сургалтаар мэргэжлийн чадамжийн гэрчилгээ олгуулснаас төгсөгчид тухайн ангид шаардагдаж байгаа мэргэжилтэй ажилтан болж 100% нь ажлын байраар хангагдсан байна. Монгол орны баруун хязгаарт авто зам, гүүрний бүтээн байгуулалтыг гүйцэтгэдэг "Алтайн-Зам" ХК-тай хамтран ажиллах санамж бичгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгууллаа. Ингэснээр тус компаний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдах, Автомашины засварчин, гагнуур, ХММО мэргэжлээр төгсөгчдийг 100% ажлын байртай болгох боломж бүрдсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс зохион байгуулсан "Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр"-ийн "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийг тус сургуульд хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд тус сургуулийн 4 мэргэжлийн баг Хүнд машин механизмын операторчин, Барилгын засал чимэглэлчин, Барилгын цахилгаанчин мэргэжил эзэмшүүлэх сургалтыг 2024 оны 9-р сарын 23-наас 2025 оны 10-р сарын 25-ны хооронд амжилттай зохион байгуулж, 64 иргэнд мэргэжил эзэмшүүлсэн. Швейцарын Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагатай сүүлийн 5 жил хамтран ажиллаж жил бүр хөрөнгө оруулалт хийлгэж байгаагийн дотор 2024 онд 16,0 сая төгрөгний өртөг бүхий халуун усны бойлерийг авч байрлуулсан, 2025 онд 20,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дотуур байрны гал тогооны өрөөг бүрэн засварлаж, сургалтын орчин нөхцөлийг сайжрууллаа. Тус аймагт барих дулааны станцад 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн 150 мэргэжилтэй ажилтан бэлтгэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Мэргэжлийн боловсролын салбарын хөгжлийн хуудснаа мэргэжилтэй ажилтан бэлтгэсэн 60 жилийн түүхийг бүтээсэн Монгол улсын Хөдөлмөрийн баатар, алдарт барилгачин А.Зайтины нэрэмжит Баян-Өлгий аймаг дахь мэргэжлийн боловсролын сургуулиар овоглосон үе үеийн удирдлагууд, багш, ажилтан ажиллагсад, суралцагчид, төгсөгчид, зочид төлөөлөгчид та бүхэнд сургуулийн түүхт "60 ЖИЛИЙН ОЙН БАЯР"-ын мэнд хүргэе. Сургуулийн түүхийн хүрд тасралтгүй эргэж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрдмийн аян мөнхөд бадрах болтугай.