Ministry of Foreign Affairs of Mongolia

09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 21:10

“ӨӨР ЕРТӨНЦ, ӨӨР ХӨГЖИЛ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхийн хэмжээнд 1000 амьд төрөлтөд дунджаар 2-6 хүүхэд тархины саатай төрдөг гэсэн судалгаа байна. Монгол улсад энэ өвчний оноштой 4 мянга гаруй хүүхэд бүртгэлтэй байна. Тархины саа гэдэг нь хүүхэд насанд эрт үед илэрдэг, насан турш үргэлжлэх, биеийн байрлал болон хөдөлгөөнд нөлөөлдөг эмгэг.

Тархины саажилтын үндсэн эмчилгээ нь сэргээн засах эмчилгээ юм. Гэвч энэ эмчилгээгээр хүүхдийг бүрэн эмчлэх боложгүй. Тиймээс тархины саатай хүүхдүүдэд үзүүлэх мэргэжлийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС, Монгол-Японы эмнэлэгтэй хамтран "Өөр ертөнц, өөр хөгжил төсөл"-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд саажилттай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид болон эмч мэргэжилтнүүдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж, тэдэнд саа өвчний онцлох шинж тэмдэг, асаргааны аргууд, орчин үеийн эмчилгээний арга техникээс танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд 5200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 620 нь хүүхэд. Тэдний 100 гаруй нь саа саажилттай хүүхдүүд байна. Саажилтай хүүхдүүдэд хийгддэг эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчилгээг орон нутагт үзүүлэх боломжгүй, ЭХЭМҮТ-рүү явуулдаг, тарилга эмчилгээг гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад хийлгэдэг байсан. Харин АШУҮИС, Монгол-Японы эмнэлгийн эмч нар булчин чангарлын үед хэт авиан хяналтад хийгдэх ботулин токсин тарилга эмчилгээг Монголдоо нэвтрүүлэн, нутагшуулж эхэлжээ.

НҮБ-ын Хүүхдийн сан орон нутгийн эрсдэлт бүлгийн хүүхэд залуучуудын дунд эрсдлийг тодорхойлох судалгаа, техникийн төслийг хэрэгжүүлэх Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас тавьсан саналыг хүлээн авч дэмжсэнээр ийнхүү нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн томоохон нөлөөллийн төсөл бодит болон хэрэгжиж эхэллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 16, 2026 at 03:10 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]