08/22/2026 | Press release | Distributed by Public on 08/22/2026 20:55
Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд боллоо.
Соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын олон төрөлт уралдаан тэмцээн зэрэг олон талт хөтөлбөрт арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
2026.08.21-23
Налайх дүүрэг, Тайж хайрханы бэл