Ministry of Foreign Affairs of Mongolia

12/22/2025 | Press release | Distributed by Public on 12/22/2025 22:51

Хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан

Сар бүрийн 3-ны өдөр "Хүүхэд хамгаалал" хуулийн дагуу 7 бүлгийн нийт 105 эцэг эх, асран хамгаалагч нарт цэцэрлэгийн гадна талбайн зорчих замын урсгал нэг чиглэлтэй болсныг анхааруулах зорилгоор "Хүүхдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм" сэдвээр ЦГ-ын мэдээллийн албаны ажилтанаас зөвлөгөө зөвлөмж хүргэн, сургалтыг явуулсан.

Аймгийн боловсролын газраас сар бүр хэрэгжүүлж буй "Хүүхэд хамгааллын ажлын дагуу" ажлын төлөвлөгөөэ эрүүл аюулгүй сурч хөгжих орчин бүрдүүлж, эрсдэлтэй хүүхдийн судалгааг гаргаж түүнд тулгуурлан ар гэрээр нь улирал тутамд тандалт хийж, эцэг эх асран хамгаалагч нарт зөвлөгөө зөвлөмж өгөн, цэцэрлэгийн 121 эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт "Дэлгэцтэй орчинд ухаалгаар сурцгаая" сэдэвт сургалт үйл ажиллагаа сэтгэл зүйч О.Цэнд-Аюуштай хамтран зохион байгуулж ажилласан. Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багаас удирдлагын багтай хамтран "Сайн аян" арга хэмжээг явуулж, судалгааны дагуу зорилтот бүлэгт хамрагддаг 5 хүүхдэд өвлийн дулаан хувцас бэлэглэсэн. Бага насны хүүхдэд биеийн хил хязгаарыг таниулах, өөрийгөө хамгаалах, хүчирхийллийн оролдлогыг таних, бэлгийн хүчирхийллээс сэргийлэх "БИ ХЭЛНЭ" дууны цахим нөлөөллийн аянд оролцсон

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой байдлын хэлтэс гал унтраах 17р ангитай, хамтран, Замын-Үүд сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн ХАБЭА-с санаачлан" ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАРХАЛТЫН ДАДЛАГА СУРГУУЛИЛТ" сэдэвт үйл ажиллагааг багш ажилчид, эцэг эх, асран хамгаалагч нарын дунд зохион байгуулсан.

Галын түймрээс урьдчилан сэргийлэх, галын хорийг хэрхэн ашиглах, ахуйн нөхцөлд цахилгааны уртасгагч залгуурыг зөв захистой ашиглах тухай сургалтад 7 бүлгийн 93 эцэг эх асран хамгаалагч, 17 багш ажилчид хамрагдсан. "Жүд Жи Жигдэн" ХХК-ийн мэргэжилийн зөвлөх, эрүүл ахуйч, тархвар судлаач, МУ-ын Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан У.Сарантуяа, цэцэрлэгийн ХАБЭА хариуцсан ажилтантай хамтран "Хүүхдийн тоглоомын стандарт, эрүүл ахуй, орчны халдваргүйжүүлэлт" сэдвээр 20 багш ажилчдын дунд сургалт үйл ажиллагааг зохион байгуулсан.

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН ЗАМЫН-ҮҮД СУМЫН ХҮҮХДИЙН

4 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ АРГА ЗҮЙЧ Б.ЦЭЦЭГМАА

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 22, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 23, 2025 at 04:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]