01/21/2026 | Press release | Distributed by Public on 01/21/2026 02:47
МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 34 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан хуулийн үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэлт арга хэмжээ зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд албан хаагчид үндэсний хувцсаар гоёж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдэл, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сур харваа болон АХА тэмцээн зохион байгуулсан юм. Тэмцээнд албан хаагчид идэвхтэй оролцож, нөхөрсөг уур амьсгал бүрдсэн бөгөөд нийт дүнгээр А.Мөнхбаатар ахлагчтай 3-р баг Тэргүүн байр эзэллээ.