09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 21:18
✅ЗАРЛАЛ✅
✅Сумын төвийн айл өрхүүдийн түлшний модны хэрэгцээг хангах зорилгоор иргэдийг өөрсдөөр нь хожуул, унанги мод бэлтгүүлэх ажлыг 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал Уужим 2 дугаар багийн нутаг Цувирайн дээд уурагт, Халбаганы ар гэх газарт 5 өдрийн хугацаатай зохион байгуулна.
✅Иймд: Ард иргэд та бүхэн тогтоосон хугацаанд амжиж түлээ, түлшээ бэлтгэнэ үү. Мод бэлтгэж байгаа талбай дээр байгаль хамгаалагч ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгоно.
✅Мод бэлтгэхэд тавигдах шаардлага:
• Босоо мод унагахгүй, зөвхөн унанги хожуул, мөчир бэлтгэх,
• Түлшний модыг хөндлөн ачна,
• Мод бэлтгэхээр ирж байгаа хүмүүс хяналтын постон дээр заавал бүртгүүлж, заавар зөвлөгөө авч гарна,
• Тусгаарласан талбайд мод бэлтгэхдээ зөвхөн зааж өгсөн зам маршрутын дагуу тээвэрлэнэ.
✅Машин техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, аваар осол гарахаас урьдчилан сэргийлж ажиллана уу.
✅Дээрх шаардлагыг дагаж мөрдөнө үү.
✅☎️Холбоо барих утас: 90766790, 80123735