Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/19/2026 22:28

'COP17'-ИЙН “НОГООН БҮС” ОЛОН НИЙТЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал UNCCD COP17 Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хурлын хүрээнд олон нийтэд зориулсан "Green Zone" буюу "Ногоон бүс"-ийн нээлтийн үйл ажиллагаа болж, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

✅ Нээлтийн үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нээж, үг хэлэв.

♻️ Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагууд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, инновац, сайн туршлагаа танилцуулна.

Тус бүс нь олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна ногоон хөгжил, тогтвортой санхүүжилт, инновац, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэх нээлттэй орон зай болж байна.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн ногоон шилжилтийг дэмжих, байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийн урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ системийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ногоон бүс 2026 оны наймдугаар сарын 28-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 04:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]