01/27/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 18:23
Аймгийн хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт 2,697.1 мянган толгой мал тоологдлоо.
Малын төрлөөр ангилбал 5.2 мянган тэмээ, 462.8 мянган адуу, 336.8 мянган үхэр, 1,229.8 мянган хонь, 662.5 мянган ямаа байна. Дээрх тоог өмнөх онтой харьцуулахад адуу 24.6 мянган, үхэр 16.2 мянган, ямаа 4.6 мянган толгойгоор тус тус өссөн бол хонь 0.9 мянган, тэмээ 0.7 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй гарчээ.
Харин Дашбалбар сум хонь, Баянтүмэн сум тэмээ, Матад сум адуу, Баяндун сум үхэр, Цагаан-Овоо сум ямааны тоогоор тус тус тэргүүлж байна. Малын тоо буурахад ахуйн хэрэгцээнд зориулан худалдан борлуулсан, байгаль, цаг уурын таагүй нөхцөл, гал түймрийн улмаас хорогдол гарсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн талаар аймгийн Статистикийн хэлтсийн дарга Н.Энхбаатар аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд мэдээлэл танилцууллаа.