Ministry of Foreign Affairs of Mongolia

11/15/2025 | Press release | Distributed by Public on 11/14/2025 21:03

Joint event to select the winners of the “Golden Triangle” Cup to identify the best of Tuv aimag in 2025

Төв аймгийн 2025 оны шилдгүүдийг тодруулах "Алтан гурвалжин" цомын эздийг шалгаруулах нэгдсэн арга хэмжээг 2025 оны 12 дугаар сард Улаанбаатар хот дахь Төв аймгийн Нутгийн зөвлөл, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Батсүмбэр, Баянжаргалан, Баянцагаан, Баянхангай, Мөнгөнморьт сум хамтран зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.

Оны шилдэгүүдийг 9 номинациар шалгаруулах бөгөөд та бүхэн болзол, шаардлага хангаж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг нэр дэвшүүлэн холбогдох баримт материалууд (Анкет, Тодорхойлолт, Хурлын тэмдэглэл, Танилцуулга /power point/, зураг, эрх бүхий албан тушаалтны хүсэлт, бусад г.м)-ын хамт 2025 оны 11 дүгээр сарын 28-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст цаасан болон цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Уг арга хэмжээг дараахь 9 номинациар шалгаруулна. Үүнд:

1. "Шилдэг нөхөрлөл, хоршоо" номинацид: Тухайн жилд явуулсан үйл ажиллагаагаараа өөрийн байгууллагын үндсэн төлөвлөгөөт зорилтоо нэр төрлөөр нь ханган биелүүлсэн, байгууллагынхаа тохижилт, дэд бүтцийн хөгжилд илүү анхаарал хандуулж, бодит бүтээн байгуулалт хийж, орон нутгийн хөгжилд ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэд байгууллагад нийгмийн халамж үйлчилгээ үзүүлсэн хөдөлмөрөөрөө хоршин ажиллаж буй хоршоо, нөхөрлөл, малчдын бүлэг хуримтлалын хэсэг бүлгийг,

2. "Шилдэг үйлдэрлэгч": Үйлдвэрлэл эрхлэн үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа амжилт гаргаж, ажлын байр нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, чанар хүртээмжийг сайжруулж, орон нутгийн иргэдэд тус дэмтэй нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэгч компани, хувиараа хөдөлмөр эрхлэгч хуулийн этгээд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг,

3. "Шилдэг гавьяат үйлстэн": гадаад дотоодын биеийн тамир, урлаг соёлын бүтээл туйрвал гаргасан зохиолч, сэтгүүлч болон эрийн гурван наадам, шагайн харваа, наадам ага хэмжээнд өндөр амжилт гаргаж улс орон, орон нутгийнхаа нэр хүндийг дуурсгагчийг,

4. "Шилдэг хүний хөгжлийг дэмжигч, нийгмийн халамж үзүүлэгч": Орон нутгийн иргэд байгууллагад үлэмж хэмжээний мөнгөн болон эд ахуйн дэмжлэг өгч, иргэдийг ядуурлаас гаргах, байгалийн гамшиг, давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автахаас сэргийлсэн, хүүхэд багачууд, ахмад настнууд, оюутан суралцагсадын сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хөрөнгө оруулагчийг,

5. "Шилдэг мал аж ахуй эрхлэгч": Мал сүргээ 5-н төрөл түүнээс дээш төрлөөр нь өсгөн үржүүлж, үйлдэр угсааг нь сайжруулах замаар малаас авах ашиг шимийг ихэсгэж, нүүдлийн мал аж ахуйг суурьшмал болгох тал дээр шинийг эрэлхийлэгч бэлчээрийн хүртээмж чанарын доройтлыг багасгахад хувь нэмрээ оруулж, малчдын залуу халааг бэлтгэх, малгүй иргэдэд малжуулахад дэмжлэг үзүүлэгчийг,

6. "Шилдэг техник, аргачлал нэвтрүүлэгч": Үйлдвэрлэл, үйлчилгээ болон бусдад ээлтэй байгаль орчин хамгаалах, өндөр хүчин чадалтай шинэлэг санаачилга, аргачлал боловсруулж тухайн салбартаа нэвтрүүлэгчийг,

7. "Шилдэг газар тариалан эрхлэгч": Газар тариалангийн салбарт тогтмол амжилттай ажиллаж нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, хөрсний арчлалт хамгаалалтыг сайжруулж, улсад тушаах ургацын чанар, хэмжээг ихэсгэсэн тариаланч, ногоочинг,

8. "Шилдэг байгаль орчинг хамгаалагч": Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулалт хийж, тэрбум мод тарих их үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулсан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх талаар амжилттай ажиллаж буй байгууллагыг,

9. "Шилдэг төр нийгмийн ажилтан": Төрийн ба төрийн бус байгууллагад идэвх зүтгэл гарган ажилладаг төрөлх нутгаа гэх хүнлэг ариун сэтгэлтэй, хөдөлмөрч дайчин, байгууллага, хамт олон, орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, тухайн жилийн ажлаараа тэргүүлэгчийг тус тус шалгаруулна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on November 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on November 15, 2025 at 03:03 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]