09/16/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 19:15
ЗАВХАН АЙМГИЙН ТЭС СУМАНД 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсролын сайдын багцаас 2024-2026 онд хэрэгжүүлсэн Завхан аймгийн Тэс сумын 100 ортой цэцэрлэгийн барилгыг 2026 оны есдүгээр сарын 10-ны өдөр комисс ажиллан байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Тус шинэ барилга ашиглалтад орсноор хүүхэд багачууд эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдэж байна.
Тус цэцэрлэг ашиглалтад орсноор:
• БАГТААМЖ, ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЭНЭ: Цэцэрлэг нь 6 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт нэмэгдэх боломж бүрдэж байна.
• СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ОРЧИН БҮРДЛЭЭ: Нэг бүлэгт 20-25 хүүхэд суралцах бөгөөд батлагдсан норм, стандартын дагуу сургуулийн өмнөх боловсролыг эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд эзэмших боломжтой болж байна.
Барилга байгууламжийг 2,569,946,897 (хоёр тэрбум таван зуун жаран есөн сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн долоо) төгрөгийн төсөвт өртгөөр "Цэнхэр тэнгэрийн орон оч" ХХК чанартай гүйцэтгэж, гэрээт хугацаанд нь амжилттай хүлээлгэн өглөө.
Тэс сумын ирээдүй болсон бяцхан үрс болон сурган хүмүүжүүлэгчдэдээ баяр хүргэе!