President of Mongolia

03/22/2026 | Press release | Distributed by Public on 03/22/2026 01:26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх казах түмний Наурызын баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат багш цолоор:

  • Хүүхдийн байгууллагын ахмад ажилтан, "Хараацай төлөвшил" ТББ-ын тэргүүн Хабаны Доман,
  • Монгол Улсын Консерваторийн хөгжмийн ухааны тэнхимийн зөвлөх багш, доктор профессор Мусаханы Озила,

Гавьяат хуульч цолоор:

  • Прокурорын газрын ахмад ажилтан Хавдалын Мерейхан,

Хүний гавьяат эмч цолоор:

  • "Сансар" эмнэлгийн ахмад эмч Касений Риза,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • "Фатиха" эмнэлгийн Хүний нөөц, чанарын албаны дарга Улихпаны Хуанган,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Ахмад жолооч Сүйенишийн Хазыбай,

Гавьяат тамирчин цолоор:

  • Хилийн дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Ноокоогийн Жуков,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Бугат сумын сургуулийн зөвлөх багш Аязбайн Нуржамал,
  • Баян-Өлгий аймаг дахь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Сагайн Алтай,
  • Өлгий сумын 2 дугаар сургуулийн ахмад багш Пилжээгийн Цанхиа,
  • Толбо сумын ахмад малчин Боранбайн Махай,
  • "Алтыншах" ХХК-ийн менежер Авдикаримын Рота,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Хилийн дугаар ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Мукариягийн Ауез,

Алтан гадас одонгоор:

  • Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга Хаукен Бахытгүл,
  • Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Батсүхийн Болормаа,
  • 9 дүгээр сургуулийн бага ангийн багш Закериягийн Алтынгүл,
  • Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хэлтсийн дарга Чойсүрэнгийн Өлзийтунгалаг,
  • Дэлүүн сумын 2 дугаар багийн Засаг дарга Хабдолдагийн Жанарбек,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Татварын газрын Захиргаа, хуулийн тасгийн дарга Хадылбекийн Ерболат,
  • "Өндөр цэнгэл хайрхан" ХХК-ийн ерөнхий технологич Мусагийн Хазиза,
  • Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Хуатханы Мейрамгүл,
  • 5 дугаар сургуулийн физикийн багш Сурауханы Нурбол,

Цэргийн хүндэт медалиар:

  • Хилийн цэргийн дугаар ангийн Хил хамгаалалтын удирдлагын төвийн ахлах ажилтан, хошууч Тарвагийн Тилекберген нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн казах түмний Хаврын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

President of Mongolia published this content on March 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 22, 2026 at 07:26 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]