Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/19/2026 19:45

КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТ, ШОРООН БА ЭЛСЭН ШУУРГА, БЭЛЧЭЭР БА МАЛЧДЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

8 дугаар сарын 20-ны өдрийн албан ёсны хөтөлбөр Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, шороон болон элсэн шуурга, бэлчээр ба малчид, хөдөө аж ахуйн газрын доройтол зэрэг асуудалд төвлөрч байна. Өглөө 10:00-13:00 цагт Талуудын бага хурлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг "COP"-ын албан ёсны ажлын хөтөлбөртэй хэрхэн илүү уялдуулах асуудлаар Нээлттэй яриа хэлэлцээний хуралдаан болно.

Үдээс хойш 15:00-18:00 цагт Нэгдсэн хорооны гуравдугаар хуралдаанаар UNCCD /Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц/-ийн 2018-2030 оны стратегийн хүрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн шороон ба элсэн шуурга (SDS), жендер, бэлчээр ба малчид гэсэн бодлогын гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнтэй зэрэгцэн Шинжлэх ухаан, технологийн хорооны хуралдаанаар хөдөө аж ахуйн газар, хөрсний доройтлоос сэргийлэх, бууруулах, сэргээх, шинжлэх ухаан-бодлогын уялдааг цаашид бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.

Мөн 09:00-20:00 цагт өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум зохион байгуулагдана. Өдрийн турш болох дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хөрсний эрүүл мэнд, гангийн эрсдэл, усны тэсвэртэй байдал, шороон ба элсэн шуурганы мониторинг, орон нутгийн иргэдэд түшиглэсэн газрын менежмент зэрэг бодит шийдлүүдийг хэлэлцэнэ.

ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 01:45 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]