08/26/2026 | Press release | Distributed by Public on 08/26/2026 01:32
❤️"Олон улсын Гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, аймгийн Нийтлэг үйлчилгээний газар, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбар хамтран "ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авсан 5 залуу гэр бүл, хосуудад аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Нийтлэг үйлчилгээний газраас "ХУРИМЫН ЁСЛОЛ"-оо тэмдэглэх эрхийг батламжилж гардуулан өглөө.
Мөн тус газар нь 25 жилийнхээ ойг угтан зохион явуулсан "Бидний мөрөөдлийн самбар" цахим уралдаанд шалгарсан 4 гэр бүлийн хосууддаа "ХУРМЫН ЁСЛОЛ"-ын батламжийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн нийт гэр бүл, хосууддаа баярлалаа.
Та бүхний амьдрал инээд хөөр, халуун дулаан хайр, аз жаргалаар үргэлж дүүрэн байх болтугай.
ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.