02/09/2026 | Press release | Distributed by Public on 02/09/2026 21:04
Завхан аймгийн Баянхайрхан, Алдархаан, Шилүүстэй, Яруу сумдын нутаг дэвсгэрт зэрлэг амьтдын өвөлжилтийн нөхцөл байдлыг сайжруулах, идэш тэжээлийн хомсдолоос үүдэлтэй эрсдэлийг бууруулах зорилгоор биотехникийн арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүллээ. Зэрлэг амьтдын байршил, шилжилт хөдөлгөөний бүс нутгийг тодорхойлон, тэдгээрийн идэш тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр өвс, хужир тавьсан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд:
Энэхүү ажил нь өвлийн улиралд амьтдын хорогдлыг бууруулах, тархац нутагшлыг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой юм. Цаашид зэрлэг амьтдын тоо толгой, тархац, идэш тэжээлийн нөөцийн судалгаанд тулгуурлан биотехникийн арга хэмжээг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна.