Ministry of Foreign Affairs of Mongolia

10/30/2025 | Press release | Distributed by Public on 10/31/2025 04:54

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СЭВРЭЙ СУМЫН ХОНГОРЫН ГОЛД ХӨВ ЦӨӨРӨМ, ДУСЛЫН УСАЛГААНЫ СИСТЕМ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА

Говийн бүс нутагт тулгамдаж буй усны хомсдолын асуудлыг шийдвэрлэх, ан амьтдын усны хэрэгцээг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Өмнөговь аймагт хөв цөөрөм байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Тус ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагын судалгаа, зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн бөгөөд зураг төслийг "Дөлгөөн ус" ХХК, гүйцэтгэлийг "Хишиг Юниверс" ХХК хийж гүйцэтгэлээ.

Шинээр байгуулсан хөв цөөрөм нь 13,200 м³ эзлэхүүнтэй, 100 тонн багтаамжтай ус нөөцлөх сантай, дуслын усалгааны систем бүхий 1.2 га талбайд 2,000 ширхэг заг мод тарьсан байна. Мөн Хонгорын голыг зорин ирдэг аялагч, жуулчдын аялах, амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 57.6 м³ багтаамжтай усан бассейн, амралтын цэгийг байгуулжээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 30, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 31, 2025 at 10:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]