10/02/2025 | Press release | Archived content
Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газраас Ховд аймгийн Булган сумын хүрээнд, Торгууд угсаатны уртын дууг уламжлалт хэв намбаар нь өвлүүлэн уламжлуулж, язгуур шинжийг хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдын чадварыг нэмэгдүүлэх, уртын дууны өвлөн уламжлагч нарыг шинээр нээн тодруулах зорилготой "Торгууд" угсаатны уртын дууны сургалт эхэллээ.