Ministry of Foreign Affairs of Mongolia

09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/03/2026 23:11

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Шарын гол сумын айл өрх, аж ахуй нэгж байгууллагын дулааны эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах талаар тогтоолын төсөлд саналыг https://erc.gov.mn/mn/news/1107 цахимаар авч байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсгийг үндэслэн биечлэн уулзах, саналыг бичгээр авах арга хэлбэрээр 2026 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 09:00 цагт Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Дулаан Шарын гол ТӨХК-ийн ногоон буланд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгээр Дулаан Шарын гол ТӨХК-ийн товч танилцуулга, санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтод түвшний 2025 оны биелэлт, 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2027 оны төсөөллийг танилцуулж, үнэ тарифтай холбоотой мэдээлэл хүргэж, ард иргэд саналаа дэвшүүллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2026 at 05:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]