02/22/2026 | Press release | Distributed by Public on 02/23/2026 00:33
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээгч Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны билэгт сайн өдөр Баруун Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв-ийн хамт олон ахмад буурлуудынхаа хамт Монгол түмний төрт ёс, үндэсний уламжлалаа дээдлэн Сар шинийн хүндэтгэлийн нэгдсэн золголт-ыг ёслол төгөлдөр зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын онцлог нь хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийн төлөө тасралтгүй, хариуцлагатай хөдөлмөрлөж байдаг эрхэм үйлс билээ.
Иймд ахмад үеийн туршлага, залуу үеийн эрч хүчийг нэгтгэсэн энэхүү золголт нь байгууллагын эв нэгдэл, мэргэжлийн залгамж халаа, байгууллагын соёл, үнэт зүйлсийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Учран ирж буй жилдээ Та бүхэн:
Элгээрээ энх амгалан,
Төрлөөрөө түвшин амгалан,
Сэтгэлээрээ баяр жаргалтай байж,
Эрүүл энхийн манаанд хүч чадал, итгэл сэтгэл дүүрэн ажиллах болтугай.
Айлчлан ирсэн Морь жилдээ та бүхэн минь сэтгэл тэнэгэр, эрч хүчтэй байж ард олныхоо эрүүл энхийн төлөөх үйлстээ амжилт, бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөе.