09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/16/2026 20:12
Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 160 оюутан материалаа ирүүлснээс журмын дагуу шалгуур үзүүлэлтийг хангасан 112 оюутан тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан байна.
Үүнд:
100 хувийн тэтгэлэгт - 60 оюутан 70 хувийн тэтгэлэгт - 15 оюутан 50 хувийн тэтгэлэгт - 37 оюутан тус тус хамрагдлаа.
Батламж гардуулах үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Цогтцэций сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Сийрст багийн Засаг дарга Л.Энхцэцэг, Цагаан-Овоо багийн Засаг дарга У.Улам-Ундрах, Билгэх багийн Засаг дарга Т.Батхаан, Өгөөмөр багийн Засаг дарга Д.Бямбажаргал нар оролцож, оюутнуудад батламжийг гардуулан өглөө.
Цогтцэций сумын нийт оюутан, залуусдаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөж, эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсролоо эх орон, нутаг орныхоо хөгжилд зориулан, үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.
СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!