09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 19:28
МЭХ -оос санаачлан хэрэгжүүлж байгаа "Хавдаргүй Монгол Эмэгтэй" нийгмийн зорилтот төсөл Увс аймгийн 14 дэх сумандаа амжилттай хэрэгжиж байна. Төслийг МЭХ, Аймаг, сумдын ЭЗ, аймгийн ЭМГ, НЭ, Сумдын ЭМТ хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хугацаанд давхардсан тоогоор 7905 хүн үзлэг шинжилгээнд хамрагдсанаас 5473 хүн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон хөхний эмчийн үзлэг, оношлогоонд, 2432 хүн элэгний В, С болон папилома, вирусын шинжилгээнд хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан хүмүүсийн 70% эмэгтэйчүүд, 30% эрэгтэйчүүд байлаа. Бид олон хүн хамрагдаж, олон хүн эрүүл байгаасай гэж бодож байгаа хэдий ч 16 буюу 0,3 %-д нь хавдрын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, цаашид онош баталгаажуулах шинжилгээнд явуулаад байна.
В, С вирусын шинжилгээнд хамрагдсан 2432 хүний 507 буюу 21% вирус илэрсэн. Одоо 5 суманд үзлэг оношлогоо хийгдэх ба иргэд та бүхнийг идэвхитэй хамрагдахыг хүсье.