Ministry of Foreign Affairs of Mongolia

09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/15/2026 03:43

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭВЭРЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР — ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМАНД! 💚

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭВЭРЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР - ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАНДАЛ-ОВОО СУМАНД!

Сумынхаа цэвэр цэмцгэр байдал, Хоггүй эрүүл орчны төлөө нийт Аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд, залуусыг идэвхтэй нэгдэхийг уриалж байна! ✨

"World Cleanup Day" хөдөлгөөний тухай:

Дэлхий дахинд: 212 улс орон, бүс нутгийн 139 сая гаруй иргэн нэгдсэн байгаль хамгааллын хамгийн том сайн дурын хөдөлгөөн.

Монгол Улсад: "CleanUP Mongolia" санаачлан 2021 оноос хойш 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, 30 мянга гаруй оролцогчдыг эгнээндээ нэгтгээд байна.

Гол зорилго: Хог хаягдлын бохирдлыг бууруулах, иргэдийн экологийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлэн байгаль хамгааллын соёлыг төлөвшүүлэх.

Байгууллага, хамт олонд:

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилтан, албан хаагчдаа манлайлан оролцуулж, байгууллагын орчин болон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэн эх сумынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулцгаая!

‍♂️ Иргэд, залууст:

Бидний амьдарч буй орчин хэр цэвэр байх нь иргэн бүрийн оролцооноос шууд хамаарна. Гэр бүл, найз нөхдөөрөө нэгдэн, гудамж талбайгаа цэвэрлэж, ирээдүй үедээ зөв соёл, дадлыг үлгэрлэн үзүүлцгээе!

Арга хэмжээний дэлгэрэнгүй:

Хэзээ: 2026 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 10:00 цагт

Хаана: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум

Хамтран зохион байгуулах төрийн болон төрийн бус байгууллагууд: ИТХ, ЗДТГ, ЭМТ, ЕБСургууль, 17-р цэцэрлэг, Соёлын төв, Хаан Мандал ОНӨААТҮГ, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо,

Цэвэр орчин - Эрүүл амьдрал

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 15, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2026 at 09:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]