08/28/2026 | Press release | Distributed by Public on 08/28/2026 01:37
Монгол Улсын шинэчлэгдэн батлагдсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль нь бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог оновчтой болгох замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой. Энэхүү бодлогын шинэчлэлийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ) нь нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чухал механизм болж байна.
Яагаад эдийн засгийн эрх чөлөө өндөр байх тусам ТХХТ амжилттай хэрэгждэг вэ?
Эдийн засгийн эрх чөлөө өндөртэй улс орнуудад хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчин тогтвортой, өмчийн эрх хамгаалагдсан, төрийн шийдвэр ил тод байна гэсэн итгэлтэй байдаг. Ийм нөхцөл бүрдэх тусам хувийн хэвшил урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж, төртэй хамтран томоохон төсөл хэрэгжүүлэх боломж өргөждөг. ТХХТ нь зөвхөн санхүүжилтийн хэлбэр биш бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын урт хугацааны түншлэл юм. Энэ түншлэл амжилттай хэрэгжих үндсэн нөхцөл нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан, ойлгомжтой бөгөөд тогтвортой эрх зүйн орчин байдаг.
Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломж: Нийслэлийн дэд бүтэц, инженерийн байгууламж, нийтийн үйлчилгээ, ногоон хөгжил, ухаалаг хотын шийдлүүд зэрэг олон салбарт хувийн хэвшлийн оролцоо шаардлагатай байна.
Эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэх бодлого нь:
ТХХТ-ийн төслүүдийн нэг гол давуу тал нь эрсдэлийг хамгийн үр ашигтай удирдах боломжтой талд шилжүүлэх механизм юм. Эдийн засгийн эрх чөлөө нэмэгдэхийн хэрээр банк, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээл, хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудын оролцоо өргөжих боломж бүрддэг.
ТХХТ-ийн төслүүдэд:
Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаардаг асуудал бол хууль эрх зүйн тогтвортой байдал, гэрээний хэрэгжилт, төрийн бодлогын залгамж чанар байдаг. Иймд эдийн засгийн эрх чөлөөний зарчмууд бодитой хэрэгжсэнээр:
"Улаанбаатар түншлэл төв" ХХК нь нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл санаачлах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, төсөл бүтэцжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих дараах чиглэлээр ажиллаж байна.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн үзэл баримтлал нь Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд чиглэсэн чанартай үйлчилгээ бий болгох чухал үндэс суурь болж байна. Нийслэлийн хөгжилд төр, хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэл улам бүр чухал байр суурь эзлэх болно.