03/01/2026 | Press release | Distributed by Public on 03/01/2026 20:57
Бүлэг бүрийн анги дэмжигч албан хаагчид маань 02 дугаар сард анги, бүлгийн хүүхэд хөгжлийн орчныг бүрдүүлэх ажлыг идэвхтэй зохион байгуулсан юм.
03 дугаар сард "НУУЦЛАГ ЗОЧИНТОЙ НОМЫН ЦАГ" чанга уншлагын арга зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд албан хаагчид өөрийн хариуцсан бүлгийн хүүхдийн нас, онцлогт тохирсон ном сонгон уншиж өгөх, харилцан ярилцах, сэтгэгдэл хуваалцах зэргээр номын цагийг сонирхолтой, өгөөжтэй зохион байгуулж байна.
Цэцэрлэгийн тогооч, эмч, жижүүр, нягтлан зэрэг бусад албан хаагчид хүүхдэд ном уншиж өгснөөр:
Хүүхэд олон мэргэжлийн хүмүүсийг танин мэдэж, хүндэтгэх хандлага төлөвшинө
Хүүхдийн хэл яриа, сонсох чадвар, төсөөлөн бодох сэтгэхүй хөгжинө
"Би ч бас чухал хүн" гэх өөртөө итгэх мэдрэмж нэмэгдэнэ
Ажилтан бүр хүүхдийн хөгжилд хувь нэмрээ оруулж буйгаа мэдэрнэ
Хамгийн эхний номын цагийг амжилттай зохион байгуулсан та нартаа баярлалаа!
Бэлтгэл А бүлэг - Нягтлан Оюунболор
Бэлтгэл Б бүлэг - Эмч Бямбацоо
Дунд А бүлэг - Нярав Алтантогос
Дунд Б бүлэг - Тогооч Сүндэръяа, Үйлчлэгч Цэцэгтуяа
СӨБ-ын шинэчилсэн хөтөлбөр болон Боловсролын салбарын энэ хичээлийн жилийн зорилтод хүүхдийн хөгжлийг номоор дамжуулан дэмжих, чанга уншлагын арга зүй, зохиолд суурилсан арга зүйг хэрэгжүүлэх асуудлыг онцлон тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ном унших, сонсох, ярилцах үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, нийгэм сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжихийг чухалчилж байна.
Эх сурвалж: Арга зүйч Э. Энх-Эрдэнэ