Ministry of Foreign Affairs of Mongolia

03/04/2026 | Press release | Distributed by Public on 03/04/2026 00:49

XVII ЖАРНЫ 'СҮРЭЭР ДАРАГЧ' ХЭМЭЭХ ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН ЯВУУЛАХ “ӨВ СОЁЛОО ӨВЛҮҮЛЬЕ” СЭДЭВТ УНШИГЧДЫН УУЛЗАЛТЫН УДИРДАМЖ

Сар шинийн баярыг тохиолдуулан Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангаас уншигчдад чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулж байна. Энэ удаа ЕБС-ийн дунд ангийн сурагчдын дунд "Өв соёлоо өвлүүлье" сэдэвт уншигчдын уулзалтыг зохион байгуулна.

ЗОРИЛГО: Дунд ангийн сурагчдад Цагаан сарын баярын утга учрыг ойлгуулах, Монголын уламжлалт ёс заншил, соёлын өвийг хүүхэд, залуу үед таниулах, уншиж судлах, өвлүүлэн уламжлуулахад оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ: ЕБС-ийн дунд ангийн сурагчид, уншигчид

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит төв номын санд УУЛЗАЛТ

ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЕ ШАТ: 1. "Цагаан сар гэж юу вэ?" богино яриа 2. Шинийн нэгний утга 3. Золгох ёсны утга 4. Цагаан идээний бэлгэдэл 5. Монгол ёс заншил 6. Ахмад хүнийг хүндлэх ёс 7. Мэндлэх, ёслох соёл 8. Цагаан сарын тухай слайд үзүүлж. асуулт, хариулт өрнүүлнэ 9. «Өв соёлоо өвлүүлье» сэдэвт номын үзэсгэлэн

УУЛЗАЛТЫН ЗОЧИН: Салтанатын Мейр Монгол хэл, Уран зохиолын багш, Хэл шинжлэлийн магистр, Тэргүүлэх зэрэгтэй

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Б. Ахтаны нэрэмжит Төв номын сан МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 99416646, 94587770

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on March 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on March 04, 2026 at 06:49 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]