Ministry of Foreign Affairs of Mongolia

10/13/2025 | Press release | Distributed by Public on 10/13/2025 21:05

ШЕНГЕНИЙ БҮСЭД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

ШЕНГЕНИЙ БҮСЭД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД‼️

Шенгений бүсэд түр хугацаагаар /90-ээс доош хоног/ зорчих иргэдийг Шенгений бүсэд нэвтрэх болон Шенгений бүсээс гарахад хил дээр хурууны хээ, зураг авч бүртгэх шинэ журам 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс Шведийн Хаант Улсад хэрэгжиж эхэллээ.

Шинэ журмын хүрээнд Швед Улсад түр хугацаагаар ирсэн гадаад улсын насанд хүрсэн иргэд Швед Улсаас гарах, ороход /Шенгений бүсээс шууд гарах/ хурууны хээ өгч, зургаа авахуулах бол 12 болон түүнээс доош насны хүүхдүүдийг бүртгэх ч хурууны хээ авахгүй️.

Шенгений бүс, Европын Холбооны гишүүн орны иргэд, байнгын оршин суугчдад эл шинэ журам үйлчлэхгүй ч, шинэ журам хэрэгжиж эхэлснээр хилийн шалган дээр дараалал үүсэх магадлалтай тул зорчигчдыг нисэх цагаасаа эрт ирэхийг албаны хүмүүс уриалж байна.

️Шенгений бүсэд Австри, Бельги, Болгар, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Норвег, Польш, Португал, Румын, Словак, Словени, Испани, Швед, Швейцар Улс орно.

Эх сурвалж:- Embassy of Mongolia to the Kingdom of Sweden

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 13, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 14, 2025 at 03:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]