09/24/2026 | Press release | Distributed by Public on 09/23/2026 21:21
Монголын Театрын музей, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн хамтран Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Л.ЦОГЗОЛМАА-100" гэрэл зургийн үзэсгэлэнг 2026 оны 09 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэнгээр Л.Цогзолмаагийн уран бүтээл, тайз дэлгэцийн замнал, Монголын театрын урлагт үлдээсэн үнэтэй хувь нэмрийг гэрэл зураг, түүхэн баримтаар дамжуулан олон нийтэд хүргэх юм. Та бүхнийг энэхүү үнэ цэнтэй үзэсгэлэнг үзэж сонирхон, Монголын театрын урлагийн түүхтэй танилцахыг урьж байна.